УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсангүй

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:namiin buleg.jpg

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь АН болон МАН-ын бүлэг хуралддаг товтой билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2024.05.13-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж 12:00 цагт хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулсан юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсангүй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар гишүүд орон нутагт ажиллаж байгаатай холбоотой бүлгийн хуралдааны ирц хүрээгүй тул өнөөдрийн хуралдааныг цуцалсан гэх мэдээлэл байна.