ЦЕГ: Их тэнгэр цогцолбороос алдагдсан 21 ширхэг бүтээлийн долоог нь олж тогтоолоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:ih tenger zurag/зураг 3 их тэнгэр.png

Монголын сор болсон зарим уран зургууд алдагдсан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж буй.

Шалгалтын явцын талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "1989 онд Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг.

2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулхаар хүлээлгэн өгсөн" гэлээ.

legacy:ih tenger zurag/зураг.png legacy:ih tenger zurag/зураг2.png