Ж.Батзандан: Саяхан миний бие АН-ын дарга Лу.Гантөмөрийн урилгаар 10 гаруй найзуудаа дагуулаад намдаа эргэн ирлээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:batzandan/batzandan-2.jpg

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал тун удахгүй эхлэх гэж байна. Одоогоор гишүүд хуралдаа ирж байгаа бөгөөд нэр дэвших хүсэлтээ өгөөд буй. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангаас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр, "АН гишүүдээ хөөдөг, туудаг дүрэмтэй байсан бол одоо эвлүүлдэг, нийлүүлдэг дүрэмтэй болсон. Саяхан миний бие АН-ын дарга Лу.Гантөмөрийн урилгаар 10 гаруй найзуудаа дагуулаад намдаа эргэн ирлээ. Шинэ намынхаа гишүүдэд сайн сайхныг хүсэж байгаа" гэв.