Д.Энхтүвшин: Бие, сэтгэлийн амрыг харалгүй хэцүү замыг нь сонголоо. Хэрхэхийг сонгогч та бүхэн шийдэг ээ

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 18 сек
50
legacy:2024/05/шарк.jpg

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулж буй. Тэгвэл "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтын 9-т бичигдсэн юм.

Тэгвэл тэрбээр өөрин твиттер хуудаснаа:

-Нийгмийн түншлэлийн 3 талт хэлэлцээрийн талууд болох Үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогчдын төлөөллийн байгууллагуудын удирдлагыг жагсаалтын эхний 10-д оруулж хууль тогтоох байгууллагад төлөөллөө оруулах боломжийг МАН гаргаж байгаа юм байна. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг хэд хэдэн байгууллагуудын дундаас МҮХАҮТ-ыг ажил олгогчдын төлөөлөх нь зөв гэж үзээд жагсаалтад нэрээ оруулах саналыг тавьсан юм байна. Бусад нам, эвслүүдээс ижил төстэй санал ирээгүй.

Хувь хүнийхээ хувьд хүлээн авахааргүй санал байсан ч олон мянган бизнес эрхлэгчдийн, ялангуяа жижиг, дунд болон залуу бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийн үүднээс энэхүү саналыг боломж гэж ойлгон хүлээн авахаар шийдлээ.

Хүмүүсийн сайхан амьдрах эсэх нь аль нэг нам, хэн нэгэн сайд, дарга нараас биш, өөрсдийнхөө төлөө хүлээх хариуцлагаас нь хамаардаг байгаасай, хариуцлагатай хүн бүрд хөгжин дэвжих боломж нь нээлттэй байгаасай гэж хүсдэг. Энэ боломжийг эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр л хангах боломжтой.

Өсөн нэмэгдэж буй гадаад орчны зөрчилдөөнт, тогтворгүй байдлууд биднийг эдийн засгийн хувьд хурдан бие даахыг, судалгаа, шинжилгээтэй урт хугацааны хөгжлийн бодлоготой байхыг, шийдвэр гаргах эр зоригтой байхыг шаардаж байна.

Үүний төлөө энэ удаагийн парламентад нам, эвслүүд илүү олон залуучуудаа нэр дэвшүүлж, илүү олон залуучууд сонгогдоосой гэж бодож байна. Бие, сэтгэлийн амрыг харалгүй хэцүү замыг нь сонголоо. Хэрхэхийг сонгогч та бүхэн шийдэг ээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дургүй байхад нь хүчээр жагсаалтад оруулчихсан юум бишүү тэгвэл ингэж дургүй ламд дарж байж сахил хүртээж яах гэсийн бэ боль эсвэл баярласан хэрээ барихарч байгаа байх бас MCS МАН намд хахууль цутгаж төлөөлөлөө шургуулж байна ч гэж орчуулж болох юум байна манай улс хөгжидөггүй нь өөрсөдийнх нь ярьдагаар дандаа дургүй байхад нь албан тушаалд томилсоноос болдог байх оюунэрдэнэ дуршүй байсан бас ухна хүрэлсүх мөн дургүй байсан гээд тоочивол барагдахгүй

  • З
    Зочин

    shijig

  • З
    Зочин

    Жагсаалтад бичигдчихээд юугаа донгосоод

  • З
    Зочин

    Ner devshij bidniigee giiguulj baigaad mash ih bayarlaa hahaha. Ci l mun durgui baisan baihdaa, muu shunliin div

  • З
    Зочин

    МСS - ийн нохдын нэг