Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Х.Болорчулуун: Ээж минь намайг “Одоо болно миний хүү“ гэсэн учраас би нэр дэвших гэж улайраагүй
30

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нэр дэвших эрхээ авч чадаагүй талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ дараах зүйлийг ярилаа. Тодруулбал,
"Миний хувьд нэр дэвшихийн тулд айхтар улайрч дайрах шалтаг, шалтгаан байхгүй байна. Өндөр настай ээж минь намайг "Наашаа суу миний хүү. Одоо болно оо. Ээжийнхээ үгийг ав. Дахиад дэвших хэрэггүй шүү" гэж хэлэхээр нь би "За ээж ээ бодъё оо" гэж хэлсэн. Энэ маань миний бодох шалтгаан болсон юм" гэлээ.



