СОНСГОЛ: Автобусны хөдөлгүүрээс дулаацуулах төхөөрөмж рүү холбогдох хэсгийг барилгын хөөсөөр дүүргэсэн

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/nogoon avtobus/ногоон үзүүлэн.png

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн Daewoo маркийн "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр шинжээч дараах дүгнэлтийг танилцуулав.

-daewoo BS 106 маркийн 600 автобус нийлүүлэх байсан.100 автобус нийлүүлсэн.Хянан шалгах түр хорооны шинжээчид "Тэнүүн-Огоо" компанийн автобус бааз дээр очиж танилцсан. Улмаар автобусны эх биеийг угсарсныхаа дараа будсан гэж дүгнэсэн. Мөн дээврийн салхивчны булан нь гагнаастай, цонхны хийц нь 0.5-аас 1 см хүртэл хэмжээний засвартай, хөдөлгүүрээс дулаацуулах төхөөрөмж рүү холбогдох зангилааны хэсгийг силиконоор бусад завсарыг барилгын хөөсөөр дүүргэлт хийсэн байсан.

Хөдөлгүүрийн экологийн ангилал нь евро-5 байхаар техникийн тодорхойлолт, худалдан авах гэрээнд тусгагдсан боловч бодит байдал дээр Евро-II ангилалд хамаарах үндэслэлтэй.

Автобусны үйлдвэрлэгчийн таних тэмдэг дугаарын арал дээр байршил, пайз бичигдсэн байдал нь засвартай мэт харилцан адилгүй. Будалтын хувьд үйлдвэрийн нөхцөлд технологийн шаардлагын дагуу хийгдээгүй байх магадлалтай.