ЦЕГ: Сант сумын АН-ын дарга нас барсан асуудалд цагдаагийн байгууллага шуурхай, шударга ажиллах тул эргэлзэх хэрэггүй

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/purevdelger/MPA PHOTO 2024-3335 copy.jpg

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б тус сумын МАН-ын ухуулагч О-гийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, О нь МАН-ын нэр дэвшигчдийн уулзалтад очсонгүй гэх шалтгаанаар Б-г өшиглөхөд түнх нь чихэгдэн орж, улмаар газар дээрээ амиа алдсан гэж АН-аас мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд цагдаагийн байгууллага шуурхай, шударга ажиллана гэж мэдэгдлээ.