2020 оны сонгуулиар сонгогчдын саналыг татахаар мөнгө, эд бараа амалсан 10 хэргийг шийдвэрлэжээ

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/04/oooo/ooooy.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллээс үзвэл, 2020 оны сонгуулийн хүрээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.1-д заасан сонгогчдын саналыг татах зорилгоор “бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн” зөрчлөөр 2 хэрэг,

16.2-т заасан сонгогчдын саналыг татах зорилгоор “нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн” зөрчлөөр 4 хэрэг,

16.4-т заасан сонгогчдын саналыг татах зорилгоор “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн” зөрчлөөр 4 нийт 10 хэргийг шийдвэрлэсэн байна.