Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн хандивын дансанд 629.8 сая төгрөг цугларснаас 106.6 сая нь буцаагджээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:bolormaa zasag/326104392_762964071854084_5905824827319103458_n.jpg

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа өчигдөр /2024.06.26/ 23:59 цагт дууссан билээ. Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигчид хандивын дансаа нээж, иргэн, ААН-үүдээс хандив цуглуулж эхэлсэн.

Тэгвэл ҮАГ-ын мэдээлэлд үндэслэн, нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг бид цувралаар хүргэж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшигч, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн хандивын дансны мэдээллийг танилцуулж байна.

Түүний дансанд нийт 629 сая 880 мянга 333 төгрөг цугларчээ. Үүнээс:

-Сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараахад 102 сая 516 мянга

-Гудамж, талбайд сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 60 сая 795 мянга

-Намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг уриа ашиглахад 36 сая 555 мянга

-Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийхэд 47 сая 343 мянга 878 төгрөг

-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 53 сая 500 мянга

-Сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 42 сая 119 мянга

-Цахим орчин ашиглахад 74 сая 800 мянга

-Сонин, сэтгүүлд материал нийтлүүлэхэд 14 сая 420 мянган төгрөг зарцуулсан байна.

Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу буцаагдсан хандивын мөнгөн дүн 106 сая 662 мянган төгрөг байгаа юм.

tenx-hd