Л.Гантөмөр: Биднийг дэмжсэн 430 мянга гаруй иргэнийхээ итгэлийг маш их ажлаар хариулж чадна гэдгээ хэлье

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/326000836_1166807710617027_7934548826071525179_n.jpg

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр нарын хүмүүс сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Л.Гантөмөр "Одоогийн байдлаар АН өнгөрсөн парламентын 10-11 суудлаа 43 болгож чадлаа. Мэдээж бидний хувьд эв нэгдлээ хангаж байж энэ сонгуульд оролцохыг хичээсэн. Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, сонгуулийн дундуур ч АН-ын гишүүн, хамтран зүтгэгч гэгддэг хүмүүс бидний өрсөлдөгч нарт худалдагдах үйл явдал өрнөлөө.

Биднийг дэмжсэн 430 мянга гаруй иргэнийхээ итгэлийг маш их ажлаар хариулж чадна гэдгээ хэлье" гэх байр суурийг илэрхийллээ.