АН-ын “ГЕНСЕК“-т Н.Ганибал, Б.Баттөмөр нарын нэрс яригдаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Ganibal gishuun/29bb137d-62ca-42cf-9c16-0488a5728a86.jfif

УИХ-ын ээлжит сонгууль болж, 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн. Улмаар өнөөдөр Анхдугаар чуулганаа хуралдуулж буй билээ.

Энэ цаг мөчид улс төрийн намууд доторх томилгооны асуудлууд ч идэвхтэй яригдаж буй. Тухайлбал, АН-ын "ГЕНСЕК"-т хэнийг томилох асуудал хөндөгдөж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон тус намын жагсаалтын 35 дугаарт бичигдсэн Батсуурийн Баттөмөр нарын нэрс яригдаж байгаа аж.

Томилгоотой холбоотой мэдээллийг бид цаг тухайд нь хүргэсээр байх болно.