Х.Тэмүүжин: Энэ парламентыг хэн удирдах асуудлыг ямар ч хэлэлцүүлэггүйгээр гар өргөх дэг баталсан байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/temuujingishuun/temuu.png

УИХ-ын Анхдугаар чуулганаар гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томиллоо. Уг томилгоог 5 гишүүн дэмжээгүй бөгөөд тэдгээрийн нэг болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Парламент бүхэн өөрийн зохион байгуулах дэгийг өөрөө л бий болгох ёстой. Харамсалтай нь энэ парламентыг 4 жил хэн удирдах асуудлыг ямар ч хэлэлцүүлэггүйгээр гар өргөх дэг баталсан байна. Парламентын ардчиллыг бэхжүүлье гэж бодож байвал шинээр бүрэлдэж буй парламент өөрийнхөө журмыг өмнөх парламентын дэгээс өөрөөр шийдэх эрх чөлөө нь байх ёстой" гэв.