УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
00
legacy:Zandanshatar/1cf23a4a-32a3-4e10-9464-bc79cd03720a.jfif

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор мордсон билээ. Тэрбээр явахаасаа өмнө ЕТГ-ын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилсон байна. Тодруулбал,

Өмнө нь ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын Удирдах зөвлөлөөс томилсон юм.

Г.Занданшатарын товч намтраас танилцуулбал:

1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,

1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,

1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,

2000-2003 онд Хаан банкны дэд захирал,

2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,

2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,

2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,

2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,

2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.