ОБЕГ: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан түймрийн голомт руу аврах анги гаргах эсэхийг өнөөдөр шийднэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tomuu2026/NewFolder/NewFolder/MPAPHOTO011.jpg

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг, Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км-т/ өчигдөр /2024.07.03/ 14:32 цагт ойн түймэр гарчээ.

Харин мөн өдрийн 15:30-18:30 цагийн хооронд түймрийн голомтод усархаг бороо орсон байна. Онцгой байдлын байгууллагаас өгч буй мэдээллээр, өнөөдрийн цаг агаарын байдлыг харгалзаж, Улаан-Уул сумын мэргэжлийн ангиас бүлэг гаргахаар шийдвэрлэжээ.

Учир нь өнөөдөр /2024.07.04/ тухайн бүсэд дахин бороо орох төлөвтэй байгаа аж.