“Чингис хаан“ ОУНБ руу нийтийн тээврээр том хүн 10-15 мянга, хүүхэд 5-7 мянган төгрөгөөр зорчино

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/660cebaf80ae7649f2a467a7 copy.jpg

”Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхэлнэ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нийтийн тээврийн

Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”

Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхлэх гэж байна.

Үнийн тухайд:

Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр,

Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой аж.