ААН-үүд хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ есдүгээр сарын 30-наас өмнө гаргана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/05/татвар.jpg

Аж ахуйн нэгж хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ есдүгээр сарын 30-наас өмнө гаргах талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

Хүсэлт гаргах аж ахуйн нэгжүүд дараах шаардлагыг биелүүлэх аж. Үүнд,

Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрээгүй байх

Хориглосон 4 салбарын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх. /Ашигт малтмал, газрын тос, архи, тамхи/

НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдээгүй байх.

Хялбаршуулсан горим ашигласнаар жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө.