Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Парисын олимпын наадамд оролцох тамирчдын хувцас нийтдээ 104 сая төгрөгөөр бүтжээ
00

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам энэ долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдана. "Парис-2024" олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилээ урлаж буй.
Тэгвэл баг тамирчдын багц хувцасны зардлын төсвийг танилцуулсан байна. Тодруулбал,
Эрэгтэй, эмэгтэй туг баригчийн хувцас тус бүр 3,000,000 төгрөг
Эрэгтэй тамирчдын хувцас тус бүр 2,070,000 төгрөг, нийт 12,420,000 төгрөг
Эмэгтэй тамирчдын хувцас тус бүр 2,150,000 төгрөг, нийт 86,000,000 төгрөг буюу нийт 104,420,000 төгрөгөөр бүтжээ.



