Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/MPA PHOTO 2020-8-4312.jpg

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамжны авто замыг 2024 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайн чиглэлүүд нь доорх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Ч:18а “3,4-р хороолол-6-р бичил хороолол- Ард кино театр- ТЭЦ 3”

Ч:18б “3,4-р хороолол- Бичил 6-р хороолол-ТЭЦ3- Цэцэг төв”

Ч:25 “Тоосгоны үйлдвэр- Их тойруу-3,4-р хороолол”

Ч:76 “Архивын ерөнхий газар- Яармагийн гүүр- 3,4- хороолол”

Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байгаа аж.