О.Ялалт “Азийн хүүхдүүд-2024” VIII наадмаас алтан медаль хүртлээ

Спорт
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:sport/ylalt.jpg

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотод зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд-2024” VIII наадмын спортын Хапсагай бөхийн төрлийн 62 кг жинд О.Ялалт алтан медалийн эзэн боллоо.

Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд Монгол улсаас спортын 9 төрөлд тамирчин, дасгалжуулагч, эмч, шүүгч, албаны хүн зэрэг 63 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.