Д.Сумъяабазар, Х.Алтай нарыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Sumyabazar/627886832756fc061a5d8f47.jpg

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, тус намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Я.Содбаатарыг жинхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл үүнээс гадна зарим томилгоог ч хийсэн байна. Тодруулбал,

МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Батнайрамдал, А.Ариунзаяа нарыг чөлөөлж, оронд нь Хотын дарга асан Д.Сумъяабазар, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтай нарыг томилжээ.