Триатлоны залуучуудын шигшээ баг Малайзыг зорилоо

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/07/ббс5.jpg

Азийн олимпын зөвлөл, Дэлхийн триатлоны холбоо, Азийн триатлоны холбооноос Залуу триатлончдын хамтарсан бэлтгэл, Азийн цомын тэмцээнийг 7-р сарын 9-18-нд Малайзын Кампар хотод зохион байгуулж байна.

Азийн 25 орны 48 тамирчин, 25 дасгалжуулагч Кампарт хуран чуулах бөгөөд Монгол Улсаас МТрХ-ны залуучуудын шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнх-Ундрага, Спортын дэд мастер Ц.Аяс нар дасгалжуулагч Х.Одгэрэлийн хамт оролцохоор эх орноосоо мордлоо.