Уяачдын наадамд 214 хурдан хүлэг тоосоо өргөж, хүчит 64 бөх зодоглолоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 5 сек
00
legacy:2024 олимп хувцас/451091426_925379956267350_316949305002993773_n.jpg

Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Энэ жилийн уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны Дээд насанд 71, дунд насанд 59, бага насанд 84, нийт 214 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 64 бөх зодоглолоо.

Уяачдын наадмыг нээж Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монгол наадам бол Монгол үндэстний үүх түүх, өв соёл, төрт ёсны илэрхийлэл болсон эгнэшгүй үнэт зүйл билээ. Даяаршлын эрин зуунд бөмбөрцгийн улс орнууд бие биенээсээ ялгарах, ондооших ижилсэл нь уугуул өв соёл байдаг.

legacy:naadam 2023/neelt 2023/451204855_925380076267338_6071424230141188561_n.jpg

Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уяхыг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид Та бүхэн минь төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан, хотол олноороо сайхан наадаарай” хэмээв.

Энэ үеэр Ардын хувьсгалын 103 жилиын ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чимэг олгож, мөнгөн шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

legacy:naadam 2023/neelt 2023/450893058_925379912934021_2525842154700321207_n.jpg legacy:naadam 2023/neelt 2023/450961308_925379866267359_3774379567300771988_n.jpg