Энэ сарын 13-ны өглөө Герман руу явуулсан допингийн шинжилгээний хариу 48 цагийн дотор ирнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024 олимп хувцас/IMG_0472.jpg

Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээг авдаг бөгөөд нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлж, 48 цагийн дотор хариуг нь авна. Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа, "Долдугаар сарын 12-ны шөнөдөө тамирчдаас допингийн шинжилгээг авч дуусдаг. Сорьцыг 13-ны өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгнө" хэмээн мэдэгдсэн байдаг.

Үүнээс хойш 48 цагийн дотор хариуг авах юм. Хэрэв сэжигтэй хариу илэрвэл допингийн яг ямар төрлийн бодис болохыг эцэслэн тогтооход 14-21 хоног шаардагдана.