Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы овооны усан сан хүртэл авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 3-н хүртэл өөрчилжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/baba/xyphrd_451187175_796687219322668_3307825054337445246_n_x974.jpg

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы овооны усан сан хүртэл Ф900мм-ийн шинээр татах цэвэр усны гол шугамын ажилтай холбоотой авто замын түр хөдөлгөөний зохион байгуулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцуулж байна.

Засварын үеэр урд урсгал буюу баруунаас зүүн чиглэлийг хоёр эгнээ болгон хөдөлгөөнийг зохицуулах аж.

Тус ажил нь 2024 оны долдугаар сарын 13-ны 22:00 цагаас наймдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.