Маргаашаас зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2026/02/57722/257599984_435360871485948_2604794390388365468_n.jpg

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 718, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байна. Харин маргаашнаас зарим зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлнэ. Тодруулбал, "Баянзүрх-1", "Баянзүрх-2", "21 худалдааны төв", "Шинэ Сандай" зэрэг худалдааны төв ердийн цагийн хуваарьт шилжиж байна. Тэгвэл "Хархорин" энэ сарын 17-оос бол "Нарантуул" зах энэ сарын 18-аас ажиллаж эхлэхээр байгаа юм.