“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох Монголын багийг Б.Жавхлан ахлахаар боллоо

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/javhaa ah.jpg

Ирэх өвөл зохион байгуулагдах “Харбин-2025” Азийн спортын наадамд Монгол Улсаас оролцох баг тамирчдын ахлагчаар Сангийн сайд бөгөөд Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томиллоо.

МҮОХ-ны Удирдах зөвлөлөөс түүнийг Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Азийн өвлийн спортын наадамд ийнхүү баг тамирчдыг ахлаж ажиллуулах тогтоол гаргасан байна.