2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 2913 хүүхэд түрээсийн байранд хичээллэнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:37 tsetserleg/1.jpg

2024-2025 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Боловсролын Ерөнхий газраас цэцэрлэгийн хүртээмжийн судалгааг хийжээ.

Урьдчилсан тооцооллор дараах байршлуудад цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх хэрэгцээ үүсэж байна.

Үүнд:

- БГД-ийн 26 дугаар хороо

- БЗД 17, 26, 36, 31, 38, 39, 42 дугаар хороо

- ХУД 8, 18, 21, 23 дугаар хороодод нийт 2913 хүүхдийг хамруулах 10 байрыг түрээслэх бол ажлын хэсэг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тухайн байршлуудад сургалт явуулах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 122 цэцэрлэг байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан Уул, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг бууруулах шаардлагатай байгаа аж.

Харин орон нутгийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 167 цэцэрлэг байна. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгууд СӨБ-ын хүртээмжид анхаарал хандуулах шаардлагатай юм байна.