Ерөө голд сэлэхээр ороод живсэн иргэний цогцсыг 3 хоногийн дараа олжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/jivehh.jpg

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан 3 дугаар багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний өдрийн 12:23 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн Ё /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, өчигдөр /2024.07.17/ өдрийн 11:05 цагт анх осолдсон газраас 17 км-т "Хянгартай" гэдэг газар голын эргээс 9 метрийн зайд, 2 метрийн гүнээс цогцсыг олж уснаас гарган, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.