2024-2025 оны хичээлийн жил ГУРВАН УЛИРАЛТАЙ байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:хичээлийн шинэ жил/suragch44.jpg

Боловсролын сайдын тушаалаар Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц батлагдаад буй. Тодруулбал, шинэ хичээлийн жилд бие даалтын хугацааг оруулахдаа хичээллэсэнд тооцох бөгөөд Сурагчид энэ хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Мөн сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар тусгажээ.

Тухайлбал,

1-р улирлын амралтыг арванхоёрдугаар сард,

2-р улирлын амралтыг дөрөвдүгээр сард,

3-р улирлын амралтыг зургаадугаар сард төлөвлөөд байна.

Үүнээс гадна шинэ хичээлийн жилийг гурван улиралтай байхаар бүтцийг шинэчилж, хичээлийн сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.