Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нэгдүгээр хорооллын арын авто замын дулааны шугамыг өнөөдөр шинэчилж, зорчих хөдөлгөөнийг маргааш нээнэ
00

Нэгдүгээр хорооллын дулааны магистраль шугамыг долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд шинэчилэхээр болсон билээ.
Тодруулбал, шугам засварын ажлыг өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлүүлсэнтэй холбогдуулан зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаагаад буй юм. Дулааны шугамыг шинэчилж дууссаны дараа буюу маргааш нээхээр төлөвлөжээ.



