Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид бие даалтын хугацаанд нүд, шүд, зүрх судасны оношилгоонд хамрагдана
00

Боловсролын сайдын тушаалаар Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц батлагдаад буй.
Тодруулбал, шинэ хичээлийн жилд бие даалтын хугацааг оруулахдаа хичээллэсэнд тооцох бөгөөд Сурагчид энэ хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон аж.



