Улсын хэмжээнд 592.1 мянган га талбайд тариалалт хийснээс 16.5 мянган га талбайд хүнсний ногоо тариалжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:urgats tarialan/241234898_213738180736673_4945392103996188036_n.jpg

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хагас жилийн нийгэм эдийн засгийн судалгааг танилцуулсан билээ.

Тодруулбал, Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ.

Үүнээс:

-Үр тариа 348.1 мянган га-д,

-Техникийн ургамал 128.8 мянган га-д,

-Таримал тэжээл 75.3мянган га-д,

-Төмс 18.4 мянган га-д,

-Хүнсний ногоо 16.5 мянган га-д тариалсан байна.