Өнөөдөр шөнөдөө бороо үргэлжлэн орно

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:boroo boroo/бороо фото4.jpg

Өнөөдөр буюу /2024.07.21/-ний өдөр Улаанбаатар хотод орж байгаа дуу цахилгаантай аадар бороо шөнөдөө үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах

- Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх

- Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,

- Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх

- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах

- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах

- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.