Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Усанд боогдсон 20 иргэний аюулгүй байдлыг хангажээ
00

Өчигдөр орсон борооны улмаас өнөөдөр 13:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд Налайх дүүрэгт 3 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж давхардсан тоогоор 34 алба хаагч үүрэг гүйцэтгэж, усанд боогдсон 20 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Тус дүүргийн 8 хороонд байрлах Ану хотхоны үерийн даланд урсаж орж ирсэн элс, хайргыг зөөж гарган, ус зайлуулах суваг шуудуу босгох ажлыг зохион байгуулсан талаар НОБГ-аас мэдээллээ.



