Бага ангиудын сурах бичгийн хангалт 95 хувьтай, дунд, ахлах ангийн сурах бичгийн нөхөн хангалт 62 хувьтай байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/01/ии3.jpg

2024-2025 оны хичээлийн жилд I, III-XI ангийн 115 нэр төрлийн 1,8 сая сурах бичгийг хэвлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны 6 дугаар сарын 10-28-ны өдрүүдэд хүргүүлжээ. Сурах бичиг түгээх үйл ажиллагааг "Монгол шуудан" ХК шалгарч, гэрээгээр гүйцэтгэсэн байна.

2023-2024 оны хичээлийн жилд "Сурах бичгийн бүртгэл, хяналтын цогц систем"-ийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд захирал, нягтлан, нярав, номын санч нарт зориулсан сургалтыг аймаг, дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан байдаг.

Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилийн бага ангийн сурах бичгийн хангалт 95,0-100%. дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62,0%-ийн хангалттай байна.