Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хэнтий аймгийн нутгаар маргааш их хэмжээний бороо орно
00

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна. Тодруулбал, Маргааш буюу долоодугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно. Мөн энэ сарын 24-26-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



