Сайд П.Наранбаяр: Хувийн сургуулиудтай хуулийн хүрээнд түншилж ажиллана

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:NARANBAYAR GISHUUN/naba 3.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Холбооны зүгээс Боловсролын ерөнхий хуульд зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгцээ байгааг дурдаад боловсролын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, шаардлагатай асуудлуудад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх механизм шаардлагатайг онцолсон байна.

legacy:NARANBAYAR GISHUUN/naba.jpg

Боловсолын сайд Хувийн хэвшлийн сургуулиуд Монголын боловсролыг сонголттой болгох, олон улсын шилдэг арга технологийг нэвтрүүлэх, боловсролын чанар, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн ачаанаас үүрэлцэх зэрэг томоохон үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод өнөөгийн хуулийн хүрээнд түншлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.