НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nith/download copy.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр буюу 2024.07.24-ний 10:00 цагт хуралдана.

Хуралдаанаар:

- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлах тухай

- Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай

- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

- Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай

- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай

-Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.