ШУУД: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан эхэллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nith/438254859_742091961429752_2143978668587368861_n copy.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар

- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлах тухай

- Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай

- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

- Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай

- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай

-Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.