Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УБТЗ-н эмнэлгийн зүүн уулзвараас Наран супермаркетын хойд уулзвар хүртэлх замыг өнөөдөр 12:00 цагаас хааж засварлана
00

Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр /УБТЗ-н эмнэлгийн зүүн талын уулзвараас Наран супермаркетын хойд уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болжээ.
Тодруулбал, өнөөдөр буюу 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 12:00 цагаас 7 сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



