ЦЕГ: Албан хаагчийн нэр хаягийг ашиглан дахин шинэ хаяг нээж, зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг шалгаж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2026/01/noimagecopy.jpg

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsiahan” фэйсбүүк хаягаа 2023 оны 11 сард алдсан талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаснаар шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дээрх цагдаагийн алба хаагчийн зураг нэрийг ашиглан дахин шинэ хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг Дотоод хяналт, аюулгүй байдлын газар болон Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.

legacy:9 8/453627091_805547928405284_65126237075974622_n.jpg