Урсгал сөрсний улмаас осол гарч нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:9 8/зам осолл.jpg

Дархан-Уул аймгаас Орхон аймаг явах замд буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдөж, ноцтой осол гарсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр өдрийн 15:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу очиж шалгахад "Mitsubushi Fuso" маркийн автомашиныг жолоодож явсан 24 настай иргэн О урсгал сөрж, Toyota Prius-30 маркийн автомашиныг хүчтэй мөргөж, уг автомашиныг жолоодож явсан 30 настай иргэн Б газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй юм.

Тус хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.