Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улаанбурхан өвчний үед халуурах, нүдний салст үрэвсэх, тууралт үүсэх шинж тэмдэг илэрнэ
00

Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдээд буй билээ. Тэгвэл тухайн өвчний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь:
-Халуурах
-Нүдний салст үрэвсэх
-Хамраас нус гоожих
-Ханиалгах
-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх.
-Толбот гүвдрүүт тууралт нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна
Эдгээр шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг албаныхан зөвлөлөө.



