Ч.Төгсдэлгэр: Ерөнхий архитектораар томилогдсоныг хотын замбараагүй газар олголтыг “хагалах“ боломж гэж харж байгаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 6 мин 58 сек
400
legacy:Төгсдэлгэр архитектор/01.png

Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томилсон тухай НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулсан. Мөн “Z” буюу шинэ залуу үеийн төлөөлөл гэдгийг онцолсон юм. Ч.Төгсдэлгэр нь хот төлөвлөгч болон нийтийн тээврийн салбарт багагүй судалгаа хийсэн нэгэн аж.

Ийнхүү шинээр томилогдоод буй Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэртэй ярилцсанаа хүргэж байна.

-Хотын Ерөнхий архитектораар томилогдлоо. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ажлын саналаа хэзээ, хэрхэн тавьсан бэ. Томилгоотой холбоотой асуудлаас яриагаа эхэлье?

-Ерөнхийдөө Монголдоо амрахаар ирсэн байсан. Ирсэн хугацаандаа нийслэлийнхээ асуудалд санаа зовдог. Японд байх хугацаандаа ч хэд хэдэн удаа Монголын төслүүд дээр ажиллаж байсан. Тийм учраас асуудлаас нээх холдчихоогүй, хаана юу болоод байгааг мэдэж байсан хүний хувьд дахиад уулзацгаана. Тэр үед Хотын дарга “Залуучуудыг дэмжинэ, та хэд ирмээр байна” гэх утга зүйлийг хэлсэн.

Харин өнгөрсөн зун би Монголд ирсэн байж таарсан. Ингэснээр ер нь ажлаа авсан. Мэргэжлийн хүн хэрэгтэй байгааг ч Хотын дарга хэлсэн байдаг. Анх хот төлөвлөлтийн мэргэжлийг сонгож байхад хот байгуулалтын асуудлыг нээх ярьдаггүй байлаа шүү дээ. Хот төлөвлөлт гэхээр аав маань “Чи төгстөлөө юу хийх билээ” гэж асуудаг байсан. Энэ чиглэлээр төгсөгчид ер нь маш ховор бөгөөд архитектор байдаг ч гэсэн гадагшаа явсан хүмүүс байнга холбоотой байж, нэгнээ мэддэг.

-Таныг хотын дарга танилцуулахдаа “Z” буюу залуу үеийн төлөөлөл гэж онцолсон. Олон нийт ч мэдээлэл аваад “Туршлагагүйдэх юм биш үү” гэдэг сэтгэгдлийг илэрхийлж байна. Ажлаа хэрхэн эхлүүлье гэж бодож байна?

-Ажлын санал авсны дараа багагүй зөвлөлдсөн. Боловсролоо эзэмшлээ, гадаадад тодорхой байгууллагуудад ажиллалаа. Эх орондоо ч багагүй ажилласан. Гэхдээ би өөрийгөө туршлагатай, мундаг гэж хэлэхгүй. Боловсрол, туршлага нь байвч зарим мэдэхгүй зүйл бий. Хамтарч ажиллах баг маань үүнийг нөхнө гэж найдаж байгаа. Чадахаасаа чадахгүй хүртэл хичээнэ дээ.

-Хотын төлөвлөлтийн алдааг нийтийн тээвэртэй холбоотой гэж хардаг-

legacy:Төгсдэлгэр архитектор/02.png

-Таныг нийтийн тээвэр болон хот төлөвлөлтийн чиглэлээр багагүй судалгаа хийсэн гэж сонссон. Хот төлөвлөлтийн алдааг хаанаа байна гэж үзэж байна?

-Тээвэртэй, тэр дундаа нийтийн тээвэртэй маш их холбоотой. Би олон улсад маш олон жишээ харж байсан. Зам зам гээд замаа барьчихдаг. Хэдэн тэрбумаар зам барьчхаад, дараа нь тэр замаа хуулж, нийтийн тээврийн эсвэл явган хүний зам болгож байгаа орнууд олон бий. Бид тэр алдааг давтмааргүй байна. Тиймээс нийтийн тээвэрт тулгуурласан хөгжил явж, хүндээ ээлтэй байх ёстой. Хүндээ ээлтэй гэхээр зөвхөн зам бариад байх биш. Зам байх аюултай шүү дээ. Зам байвал та хэзээ ч хүүхдээ гаргаж тоглуулахгүй байх. Тийм учраас дээрх асуудлуудыг чухалчилж авч үзнэ.

-Хотын төлөвлөлтийн алдааг тээвэртэй холбоотой гэж та хэллээ. Нийслэлийн иргэдийн 20-30 хувь нь л нийтийн тээврээр зорчдог гэх судалгаа бий. Ер нь нийтийн тээврийн хүртээмж, төлөвлөлтийг хэрхэн зөв чигт нь оруулах юм бэ?

-Метроны төсөл явж байгаа шүү дээ. Миний хувьд метрог барих цаг нь болсон гэж үзэж байгаа. Одоо метрог барина, барихгүй гэж ярихгүйгээр “барина” гээд л дайрах хэрэгтэй. Төслийн нэгжүүдтэй би уулзсан. Үүнд бүрэн итгэлтэй байна.

Хүртээмж гэхээр мэдээж, дахиад автобусны тоо, төрлийг нэмэх нь зүйтэй.

-Түгжрэлийг бууруулахын тулд автомашин унахад хэцүү болгож, нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй-

-Автобусны тоог нэмсэн ч түгжрэлийн улмаас нэг талдаа бөөгнөрдөг. Үүнээс шалтгаалж, иргэд автобус удаан хүлээх асуудал гардаг. Түгжрэлийн асуудалд та юу хэлэх вэ?

-Өмнө нь хэлснээр, метро нийтийн тээврээ нэгдүгээрт тавих ёстой. Дараагийн нэг бодлогын тухайд, ерөөсөө л хувийн автомашинуудыг цөөлөх хэрэгтэй. Ингэх маш олон төрлийн арга байна. Жишээлбэл, Лондонд машин унахад татвар маш өндөр. Сингапурт ямар өндөр гэж санана. Аль болох машин унахад хэцүү болгоод, хажуугаар нь нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Монголын тухайд, аль аргыг нь хэрэгжүүлбэл үр дүнтэй байхыг судалж, шийдэх байх.

-Автомашин унахад хэцүү болгох талаар ярилаа. Манай улсын тухайд, амьжиргааны байдлаас болоод, иргэд үүнийг дарамт байдлаар хүлээн авч эсэргүүцдэг. Үүнд та юу хэлэх вэ?

-Энэ бол дэлхийн хаана ч болдог л асуудал. Дандаа эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ юу чухал байна, ямар золиос гаргах ёстой байгааг ухамсарлах нь шийдвэр гаргаж буй хүмүүс юм болов уу.

-Энэ хотод хүн амьдарч буй учраас хүндээ ээлтэй, хүний төлөө байх ёстой-

legacy:Төгсдэлгэр архитектор/03.png

-Дараагийн асуудал бол “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж ирэх намар УИХ-д өргөн барихаар байна. Хэрхэн зөв төлөвлөлт хийж байж, дээрх тулгамдсан асуудлууд шийдэгдэх юм бэ?

-Дээрх ерөнхий төлөвлөгөө нь БНСУ-ын зөвлөх үйлчилгээг аваад явж байна. Ирэх 7 хоногт Солонгосын компаниас ирсэн хүмүүстэй уулзах хүсэлт тавьсан. Амаргүй ажил учраас мастер зураг маш сайн байж, хот хөгжинө. Мастер зургаа сайн гаргахын тулд нийтийн тээвэр дээр суурилж, хувийн хэвшилтэйгээ хамтарч хотыг босгох ёстой. Мөн байгаль орчныг заавал ярих ёстой. XXI зуунд байгальд ээлгүй төсөл хийгээд байж болохгүй. Байгалийн гамшгуудыг ч тооцоолох нь зүйтэй. Мөн энэ хотод хүн амьдарч буй учраас хүндээ ээлтэй, хүнийхээ төлөө байх ёстой.

-Өнгөрсөн зун болсон үерийн нэг шалтгааныг хот буруу төлөвлөлт, замбараагүй барилгажилттай холбож тайлбарладаг. Олон нийт ч, хотын удирдлагууд ч “бетонон ширэнгэ” болсныг хэлдэг. Цаашид нийслэлийн газар олголт, төлөвлөлтийг хэрхэн зөв хийж, стресс бухимдал буурах бол?

-Хот төлөвлөлт алдаатай нь гэдэг нь одоо ямар хотод амьдарч буйгаас харагдаж байгаа байх. Миний хувьд хичээж ажиллана. Яаж вэ гэхээр огт газар өгөхгүй гээд байж болохгүй. Хувийн хэвшилтэйгээ маш сайн ойлголцож, тэдгээрийн хүсэлт, нийслэлээс тавих шаардлага юу байгааг харилцан ойлголцож, илүү төвлөрч ажиллахад анхаарна.

-Нийслэлчүүд гэрээсээ гараад 20 минутын дотор боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээг авдаг болох зорилт бүхий “20 минутын хот” концепц ЗГ-ын түвшинд ч яригдаж байгаа. Концепцийг хэрхэн харж байна?

-2021 онд НЗДТГ-т зөвлөхөөр ажиллаж байх үедээ “Улаанбаатар ямар вэ” гээд ярихаар жижигхэн. Миний хувьд Их дэлгүүрээс хаашаа л бол хаашаа алхчихдаг. Алхах боломжтой хот байхгүй юу. Эрс тэс уур амьсгалтай ч алхаад эсвэл дугуйгаар, автобусаар, автомашинаар гээд 20 минутын дотор явах боломжтой. Энэ концепц бол аль 20 жилийн өмнө дэлхийд бий болчихсон. Гэвч ковид-19 цар тахлын үеэр алдаршсан. Яагаад гэвэл тухайн үед иргэд автобусанд ч сууж чадахгүй байсан шүү дээ. Эмнэлэг, дэлгүүр ормоор байдаг ч тэр нь маш хол. Үүнээс л сэргэлт авч төрийн, нийгмийн дэд бүтцүүд иргэдэд ойрхон байх ёстой юм байна гэж үзсэн. Санал болгож байсан хүний хувьд энэхүү концепцийг дэмжиж байгаа.

-Монголдоо ирэхэд, Яармаг ямар аймаар түгжирч байгаа нь харагдсан-

legacy:Төгсдэлгэр архитектор/06.png

-Бидний ярилцаж буй Яармагийн Хангарди ордонд хотын захиргаа, түүний харьяа хэлтсүүд ирчихлээ. Ингэснээр түгжрэл буурна гэж албаныхан үзэж байгаа. Яармаг бол түгжрэлийн голомт шүү дээ?

-Яармаг өмнө нь ийм байгаагүй. Би гадагшаа яваад олон жил болсон. Гэхдээ жил бүр Монголдоо ирэхэд, Яармаг ямар аймаар түгжирч байгаа нь харагдсан. Энэ нь нөгөө талаасаа хотын төвдөө төвлөрөхгүй, өөр шинэ төв хэрэгтэй нь харагдаж байна шүү дээ. Яармагт түрүүн хэлснээр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийтийн дэд бүтцийг нь шийдээд өгвөл дэлгүүр хэсэж, кино үзэхээр ч юм уу ирдэг байж болно. Түгжрэлийг шийдэхийн тулд мэдээж нийтийн тээвэр мөн замын төслүүд явагдаж байна. Гэхдээ тийм амархан шийдэгдэхгүй байх. Хэдэн жилийн дараа гэхэд залуучууд хоорондоо уулзах гээд Яармагт ирдэг болоосой гэж найдаж байна.

-Сэлбэ болон Баянхошуу, Шархад дэд төвүүд төлөвлөгөөг хэрхэн харж байна. Дэд төвүүд ашиглалт орсноор хотын ерөнхий төлөвлөгөөнд ямар ач тустай бол?

-Дагуул хот буюу 7 дэд төвтэй байя гээд энэ төлөвлөлт маш удаан яригдсан. Энэ төлөвлөлт хэрэгжиж байж бидний яриад байгаа түгжрэл буурна. Сэлбэ дэд төвийн тухайд, “20 минутын хот” концепцийг шингээгээд явж байгаа учраас амжилттай жишээ болоосой гэж харж байгаа.

-Би хэн нэгэн даргын “цүнхчин” байсангүй-

legacy:Төгсдэлгэр архитектор/04.png

-Нийслэлд замбараагүй газар олголт тулгамдсан асуудал болоод удаж байна. Үүнд үе, үеийн нийслэлийн удирдлагууд, албан тушаалтнууд буруутай гэж үзээд, сонсгол хийх ч тухай хөндөгдөж байсан. Замбараагүй газар олголтын хэрхэн зохицуулах вэ?

-Үүнийг хийх гэж л энэ ажилд томилогдсон гэж ойлгож байгаа. Би хэн нэгэн даргын “цүнхчин” байсангүй. Тэгэх ч завгүй явж ирлээ. Залуу хүний хувьд замбараагүй газар олголтын асуудлыг хагалах боломж гэж хараад байгаа. Мөн төрийн ажил учраас түмний төлөө байх ёстой зарчмыг баримталж ажиллана.

-Цаашид төрийн албанд хэр удаан ажиллана гэж бодож байна. Залуучуудыг дэмжье гээд томилохоор тун удалгүй ажлаа өгчихдөг тал бий шүү дээ?

-Өөрийн байдаг чадлаараа хичээж ажиллана. Хичээгээд хичээгээд болохгүй бол гарах л байх. Амархан бууж өгдөггүй болохоор цуцашгүй явъя гэсэн зорилготой байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Хуваалцах:400

СЭТГЭГДЭЛ (40)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bryanbreaf2 жил өмнө

    Hello! Do you want to become the best SEO specialist and link builder or do you want to outpace your competitors? Premium base for XRumer $119/one-time Get access to our premium database, which is updated monthly! The database contains only those resources from which you will receive active links - from profiles and postings, as well as a huge collection of contact forms. Free database updates. There is also the possibility of a one-time purchase, without updating the databases, for $38. Fresh base for XRumer $94/one-time Get access to our fresh database, updated monthly! The database includes active links from forums, guest books, blogs, etc., as well as profiles and activations. Free database updates. There is also the possibility of a one-time purchase, without updating the databases, for $25. GSA Search Engine Ranker fresh verified link list $119/one-time Get access to our fresh database, updated monthly! The fresh database includes verified and iden

  • З
    Зочин2 жил өмнө

    Сэтгэл мэдрэлийн өвчтэй л юм байна кк...нэг зах руу нь 20 минут алхана гэж ярьдаг бсан ковидоор алхаж болохгүйг ойлгосон ч гэнэ үү...Чи тэр шар хадныхаа эмнэлгээс яармаг руу 20н минут алхдаг байсан байх кк... Ийм солио галзуу юм яриад явах юм одоо бид ч бүр нэг мөр сүйрч дээ сд

  • З
    Зочин2 жил өмнө

    Ямар шалгуураар сонгосон юм болдоо. Мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтрах хэрэгтэй.

  • З
    Зочин2 жил өмнө

    онигооо цаашааа

  • З
    Зочин2 жил өмнө

    Cham shig erguu UB hotod dutaj gene. Nynbatar hulgaichtaigaa hamt zailaarai

  • З
    Зочин2 жил өмнө

    Z үе гэж нэр томъёо хэрэглэх нь үнхээр утгагүй байна

  • И
    Иргэн2 жил өмнө

    Яг энэ цагт хот төлөвлөлт чухал болохоос биш хотын архитектор бол бүүр дараагийн асуудал бишүү

  • З
    Зочин2 жил өмнө

    Ene haltaisan huuhen yaj yoponi ih surguuli duuregsiimde. Shal chadahgui tsaraitail huuhen bn

    • З
      Зочин2 жил өмнө

      True

  • М
    Мөнхбат2 жил өмнө

    Энэ хүнээс олигтой юм хүлээх хэрэггүй юм бн. 28 онд гишүүн болно гэсэн бодолтой хоосон гаруудын нэг байна.

  • А
    ард түмэн2 жил өмнө

    Залуучууд хийж үзэх хэрэгтэй.Эрдэм мэдлэг, үзсэн харсан, сонссон юм гэдэг хүнд маш хэрэгтэй.Хэнч юу ч гэж солиорч үгээр идэж мохоож магадгүй, битгий тоогоорой, ер нь үхэхгүй юм удаан нэг ажилтайгаа зууралдсанаараа мундаг болдог зөв байдаг гэх ойлголт өнгөрсөн шүү, залуучуудад зайгаа тавиад боломжийг нь олгоорой ойр хавийхан нь.АМЖИЛТ.

  • З
    зочин2 жил өмнө

    би алхдаг, уб дотор хааш хаашаа алхаад явах боломжтой ч гэх шиг. хүүхдээ тэврэхийг нь тэврээд чирэхийг нь чирээд -30 градуст сургууль руу нь, цэцэрлэг рүү нь яаж зөөдөг талаар түй ч толгой дотор нь алга

  • Z
    Zochin2 жил өмнө

    Dandaa turd garsan nuhduud zambaraagui gazar bie biedee egseneer UB iig iim bolgoson.Choijilsuren.SU.Dunjingarabiin Naranhuu nart gazar .baishin buu bariul.Odoo bga gazariig huraaj av.

  • З
    Зочин2 жил өмнө

    Ямар ч гоё юм хүлээх хэрэггүй юм байна. Үндсэн хууль зөрчиж иргэдийг хөрөнгөтэй байхыг боох юм бна. Хороо тэлэн нтр гэж бодлогын нэг ч бодолгүй хүүхэн байнөө

  • А
    А2 жил өмнө

    Авто замын бөглөрөл бол ердөө л жолооч нарын ухамсар зам дээр зорчих соёл шүү дээ. Тэгэхээр хаана ажиллах вэ гэхээр..........

  • И
    Иргэн2 жил өмнө

    Татвар нэмнэ гэнэ үү. Хүн амьдардаг хот, хүнийхээ төлөө ажиллана гэнэ. Манай иргэдийн амьжиргааны түвшин хир билээ. Хүмүүс яаж амьдарч бна. Боломжтой айлын хангалуун өссөн хүүхэд энийг ойлгож харж чадахгүйлдээ. Гадаадын өндөр хөгжилтэй, амьжиргааны түвшин өндөртэй улс орнуудтай харьцуулашгүй шүү дээ. Юмыг харах өнцөг өө өшөө ТЭЛ. БОД!!! Ийм явцуу харж сэтгэж болохгүй, зорилго зорилтдоо хүрсэн ирээдүйтэй ажил болж чадахгүй шүү энэ янзаараа!!!

  • Z
    Zzz2 жил өмнө

    Ee chaawasda z vyiinxen garaad ch mashin unax erxee xyazgaarluulax yum bn l da, yuun london singapore wee tatwaraa nemex xeregtei gene vv, xezee ch demjixgvi yum bn

  • А
    Ариунаа2 жил өмнө

    Автомашины давхар зам тавих хэрэгтэйдээ.Ардчилсан намын замын компанитай хэдэн гишүүд зөв гаргалгаа хийж бсандаа.Мөнгөтэй баячууд нь машин унах юм бна.Маш муу шийдвэр гаргах нь дээ.

  • З
    Зочин2 жил өмнө

    🤣🤣😝😝😝😝

  • С
    Сэлэнгэ2 жил өмнө

    Хотоо тэлэх бодлогоо түлхүү баримаар бнаа схд рүүгээ буюу баруун тийшээгээ тэлэх хэрэгтэй цэвэрлэх байгууламжаа нэмж барих хртэй

  • Н
    Нарантуяа2 жил өмнө

    Хотын газар олголт батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг баримтладаг Газар олголт гэж бүгд бурууг газар олголт руу түлхээд байгаа харагддаг Гэтэл хоорондоо явган хүн машин явах боломжгүй барилгын зургийг хэн баталдаг яг үнэндээ түгжрэлийг хэн үүсгэсэн байгааг шинжлэн судлан үнэлгээ өгч буруутанг нь тогтоох хэрэгтэй

  • З
    Зочин2 жил өмнө

    ийм эргүү юм сураагүй ахархан бодолтой хэний шахаад болдоо.япон монгол 2 шал өөр нэг нь шамбааралдсан арал монгол бол цэнхэр уудам тал хотоо тэлнэ тараан байрлуулсан төлөвлөлт тэлэлт дэд бүтэц цэвэрлэх байгуулам энд тэндгүй хийнэ гээд сийрэгжүүлэх юм ярхийн оронд газаргүй ядарсан газрынхаа бүтсэн битүү хонгилын унаа яриад.

  • З
    Зочин2 жил өмнө

    Зөв зөв сайн ажиллах хэрэгтэй.

  • З
    Зочин2 жил өмнө

    Бас л биш байна даа. Хүндээ ээлтэй гэх, хүчээр машин хорино гэх, машин унахаар хүн биш буруутан болох уу. Коммунистуудыг дуурайгаад байна уу. Ингэж хүчээр хааж боож шийддэгзүйл биш л дээ. . Нийтийн тээврийн хөгжил сайн байвал хүмүүс сайн дураараа машин унахаа болино.

  • T
    TsM2 жил өмнө

    Цэвэр онолын хүн юм байна. Онолоор ярих, хийх хоёрын хооронд их зай бий дээ. Гэхдээ залуучуудаа мохоогоод яах вэ, урам өгөөд итгээд үзье. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Амжилт.хүсье.

  • Z
    zochin2 жил өмнө

    bolovsroltoi medlegtei baij bolnoo gehdee ene huuhed bol unendee jijigdene hen ch tooj ugend ni orohgui dee harjil bgarai

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж2 жил өмнө

    Бүтэхгүй ээ. Наадах чинь авилгын системийн үйлдэл. Тийн учир, авилгын системийг нь төрөөс зайлуулж, үйлдэгчдийг нь шоронд хийгээгүй цагт яагаад ч бүтэхгүй. Харж л байгаарай.

  • З
    Зочин2 жил өмнө

    Yu ve bayn xvn mashin ynana yadyy bol avtobusand chixeld gesen vgvv barilagjilt zam gvvr geed uchnuun asuudal bn shde

  • Г
    ГАНБОЛД2 жил өмнө

    ЗА МАШ ИХ ЗҮЙЛ ХИЙХ НЬ ГЭЖ ХАРСАН ЮМСАН ХАРАМСАЛТАЙ ЯПОН ЧИНЬ УУЛ НЬ МАНАЙ НЭГ АЙМАГТАЙ ТЭНЦЭХ ГАЗАР НУТАГТАЙ ШҮҮ ДЭЭ МАНАЙ МОНГОЛООС ИХ ХҮН АМТАЙ МАНАЙ МОНГОЛООС ИХ МАШИНТАЙ БАЙХ ЯПОНЧУУД ЭХЛЭЭД ИРГЭДИЙНХЭЭ ТААТАЙ ОРЧИНГ БИЙ БОЛГОЖ ДАРАА НЬ АВАХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВДАГ УЛС БИЗДЭЭ ШИНЭ ЗҮЙЛ ЮУЧ АЛГА НӨГӨӨЛ БУРУУТАН ИРГЭД ИРГЭД МАШИН УНАЖ БНА МОНГОЛ УЛС ГАЗАР НУТАГГҮЙ УЛС ОРОН БИШ ХЭРЭГ АЛГА СТАНДАРТ ЯРЬ БУРУУ ЖИШИГЭЭР БАРИГДСАН СТАНДААРТ БУС ГАЗАР ОЛГОЛТОО ЦУЦАЛ ЯАРМАГ НИСЭХ ЧИНЬ ТҮГЖРЭЛТЭЙ УЧИР ЯВАХГҮЙ БАЙГАА ЮМ ХОТОО ХОЙШОО ХӨГЖҮҮЛ

  • З
    зочин2 жил өмнө

    хаячихаад алга болно доо. з үеийнхэн

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ хэнийх нь тэвэрдэг хүүхэн юум болдоо тэрнээс биш ингэж цонхоор ороод ирнэ гэж байхгүй бас болоогүй z үе гэсэн шошиго нааж нуудгайгаа нуухчаан аядажээ хөөрхийдөө өрөвдмөөр юум

  • И
    ИРГЭН2 жил өмнө

    УБ- хотын газар гэж юм үлдээгээгүй шүү дээ дүү минь!!! Энэ тэнд үлдсэн газар бн уу гэж Миеээ ахаасаа асуугаарай Дамбын Хишгээ, Наранхүү тэр гуравт УБ бүх газар очсон!!!

  • З
    Зочин2 жил өмнө

    Хөгшин кобранууд залуусаар халхавчлахаа зогсоо. Үгийг нь бэлдэж өгөөд уянгалуулсаар л байх уу Зүтгэсэн залуусаа гомдоогоод хол явахгүй дээ

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ тэр үe гэж нас зүсээр нь томилдгоо болио. Төрийн алба бол хууль журмаа барь

  • З
    Зочин132..2 жил өмнө

    Өөртөө итгээгүй хүний яриа бна. Хичээгээд болохгүй бол гарна даа гэнээ. Юун амархан бууж өгдөг юм. Дайсан чинь МАН -ынхан үүнийг чинь хэлүүлээд баярлаж байгаа байх даа

  • З
    Зочин2 жил өмнө

    Өвөлдөө хүний эрүүл мэндэд хортой хүүхэд төрүүлж өсгөхөд тохиромжгүй Аюултай хот гээд заралчихмаар юм

  • З
    З2 жил өмнө

    Энэ бас нэг суганы үс иргэдиин хөл дүүжилдэг унааруу дайраад эхэллээ тэр хөгжилтэй орон чинь бүх асуудлаа шиидсэн метрогоо тавьчаад өндөр татвар хааж бооно гэж ядаж хуц бас нэг өлөн

  • Я
    Ямар ч ялгаа алга...2 жил өмнө

    Төвлөрөлийг шийдэх ч гэж дээ өнөө л нэг өнгөрсөнрүү чингэсэн буруутгал. Жен Z гэхээр хотыг зүүн баруун тийш тэлэх, дэд бүтцийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт төвлөрүүлж засах сэлбэх асуудал яригдах юм байх гэсэн чинь газар олголт ч гэж байх шиг. Төгсдэлгэрээ миний дүү сүржин пиартай, даржин ажилтай чамаар Улаанбаатарчууд бид дутахгүй. Баяртай ажлаа өгөөд сайн дураараа явж үз.

  • З
    Зочин2 жил өмнө

    юу ч шийдэж чадахгүй, томилсон хүнийхээ үгээр явах болно гэдгээ ойлгож байгаа биз дээ, зөрвөл толгойгүй шүү дээ кккк

  • B
    batgere2 жил өмнө

    Олгодогоо олгоод барьдгаа бариад бараг дуусжийшд... Гэхдээ хотын төвөөр 25 аас дээш давхарын барилга барих 40 гаруй компани зөвшөөрлөө авчихсан байгаа гэсэн. Тэр барилгуудын зөвшөөрлийг нэг хүн цуцалж чадлаа юу кк