Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто зам дээгүүр ус давж, хөвөө угаагджээ
00

Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто зам дээгүүр ус даван, хөвөө угаагдсан байна. Тодруулбал,
А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 12-13км-т 2 байршилд зам дээгүүр ус давсан байгаа аж. Иймд жолооч, тээвэрчид та бүхэн тус замаар зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулан зорчихыг ЗТХЯ-аас анхаарууллаа.



