Боловсролын сайд П.Наранбаяр 5-р сургуулийн барилгын ажлыг 5 жилийн турш удаашруулсан компанийн гэрээг цуцаллаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
240
legacy:NARANBAYAR GISHUUN/451236242_3642199742699481_7663717856911008695_n.jpg

Нийслэлийн тавдугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил удаашраад байгаа. Тэгвэл тус барилгын талбайд Боловсролын сайд П.Наранбаяр ажиллаж, компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.

Тэрбээр хэлэхдээ, "Энэ компани сэтгэлээ гаргаж ажиллаж байна уу, ажлаа дуусгая гэсэн сонирхол байна уу гэдэг нь харагдсангүй. 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг таван жил барина гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өнөөдөр энд ажиллаж байгаа хүн ч алга. Давхруудад ганц хоёр хүн л явж байна. Бас материалаа татаж авна гэх мэтээр яриад байна. Иймээс газар дээр нь шийдвэрээ гаргалаа.

"ПГС" гэх энэ компаниас манайх захиалгаа цуцална. Үлдсэн 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрхийг Чингэлтэй дүүрэгт шилжүүлнэ. Чингэлтэй дүүрэг яаралтай тендерээ зарлаад есдүгээр сард багтаан сургуулийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Энэ компани өнөөдрийг хүртэл 4.5 тэрбум төгрөг авсан ч 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирж ажиллаж байгаа хүн алга. Есдүгээр сарын 1 болоход 20 хүрэхгүй хоног үлдчихээд байхад ийм нөхцөл байдалтай байгаа тул энэ ондоо багтаж ашиглалтад орно гэдэгт эргэлзэж байна.

Яамны удирдлагууд, дүүргийн удирдлага болон сургуулийн зүгээс ч байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ компани ажлаа дуусгаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрч, Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг газар дээр нь үйлдээд ажлыг зогсоосон талаар мэдэгдлээ өглөө" гэв.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    За даа, наадах чинь зөв болов уу даа. Ийм маргааныг ардчилсан улсад шүүх л шийдвэрлэх учиртай даа. Нөгөө тал чинь шүүхэд хандвал наад шийдвэрийг чинь зогсоож байж л шалгах болов уу даа. Сайд болно гэдэг ганцаараа зоргоороо шийдэж туучина гэсэн үг биш шүү. Хуульгүй, ганц хүний дарангуйллын дарангуйллын засагтай улс биш шүү дээ, Монгол улс чинь.

  • З
    Зочин

    Зөв. Бас тэр газартай хариуцлага тооц

  • З
    зочин

    Сургуульд байр түрээслэдэг газартай кармаа нэг юм биш үү. Ашиглалтад өгөхгүй хэрэгтэй удаан байна тэр хэмжээгээр ашиг олоод л.

  • З
    Зочин

    НАРАНБАЯРАА ЧИ БАГШ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХЭЭ БОД БИТГИЙ АЖ АХУЙ ЯРИАД БАЙ БАГШ НАРЫН 50 ХУВЬ НЬ АМЬДРАЛ ЦАЛИНГАА ГОЛООД ӨӨР АЖИЛРУУ ОРООД БАЙНА ЧИ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОТЫН БАГШ НАРАА БОД ОДОО ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БАГШ НАРЫН ХУВТД ЦАЛИН БОЛЖ БАЙГАА

  • З
    Зочин

    Зөв шийдвэр улсын мөнгө цусалсан ийм барилгын ажлыг аль эрт зогсоох байсан!!

  • З
    Зочин

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

  • И
    ИРГЭН

    Тэр гүйцэтгэгч компаний захирал залуу бол харваас хөдөлмөрийн хүн биш байна билээ!!! Сул мөнгө хусаад л авилагч түшмэдүүдтэй сүлжилдсэн сайхан таргалсан залуу харагдана билээ!!! Энэ мэтийн луйварчидтай яамны нөхдүүд л учир угуулаж улс орныг хохироож байгаа!!! Учируулсан хохирлоо барагдуулаагүй залуу минь!!

  • Ч
    Чука

    Маш зөв.

  • З
    Зочин

    Олон жил татвар төлөгчийн мөнгө угааж хүүхдийн сурах эрхийг хяхан боогдуулж шүүхэд өгч төлбөрийг буцаан авах нь зөв байх

  • З
    Зочин

    Цуцалж хариуцлага тооц. Хамаг мөнгийг идчихээд дуусгахгүй байж таарна.

  • У
    Уншигч

    Сэтгэлгүй компанийн ард нуугдаж байгаа тэр өлөн амьтанг олоочээ. Хэн тендер өгөв бас гээд их юм болно доо

  • Н
    Нарантуяа

    5сургууль ковидоос өмнө эхэлсэн Барилга баригдахгүй байна гэдэг бол санхүүжилт хяналт 2 маш чухал

  • Н
    Нараниуяа

    Санхүүжилтээ өгөхгүй барилга бариулна гэж юу байхав дээ Улсын ажил гэж яст мэлхий Санхүүжилт авна гэдэг бол маш хэцүү Өөрсдийнхөө болон төрийн ажлаа хурдан шуурхай луулж ажлаа дэмж Сургууль цэцэрлэг барьж байгаа компаниуд дампуурж дууслаа

  • З
    Зочин

    5р сургуультай ойрхон байдаг.аль эрт барьсан боловч дахиад гүйцээх ямар ч сэтгэл байхгүй компани.цуцалсан нь зөв

  • З
    Зочин

    Зөв зөв сургууль орох болчихоод байхад юу хийж байсын чаддаг хүмүүсээр нь хийлгэ

  • З
    Зочин

    Анхнаасан ямар өлөнгүүд ниилж зөвшөөрөл өгсөн авилга хулгаа луйварчин гууд альч талдан байжил байгааа

  • Б
    Би

    Ёстой сэтгэлгүй чадваргүй муухай компани байна даа. Ажиллах хүнгүй мөртлөө худлаа материал бүрдүүлж тендер авсан байх. Цүнхний компани юм биш үү. 5 жил л заваарууллаа. Баахан эмтэрхий хагас тал блокууд өрөөд гадуур нь бүрчихсэн. 5 жил сунжруулж аягүй бол үнийн өсөлт авч байгаа биз. Хар жагсаалтад оруулах хэрэгтэй.

  • Э
    Эмээ

    Бизнесийн удирдлага мэддэгтэй сайд нь ирээд асуудлаа түс тас шийдэж дээ, дараагийн компанийг зөв сонгох нь чухал даа.

  • З
    Зочин

    Зөв зөв

  • М
    Монгол хүү

    Ёстой янзтай! Зөв зүйтэй шийдэл!

  • Г
    Г.Цогтбаяр

    Сайдад уламжлах нь: Зөв шүү энэ мэтийн ковидоор далимдуулж үйл ажиллагаагаа удаашруулсан. Ашиггүй ажилласан мэт дүр эсгэж зовлон тоочсон ажлаа хийгээгүй ААН үүд маш олон бий шүү. Төсөв нэмүүлж ажлаа дуусгасан нэр зүүж ашигаа нэмэгдүүлсэн ААН үүдийг шалгах хэрэгтэй

  • А
    Ахмад настан..

    Маш зөв

  • З
    Зочин

    Сайдаа, гэр хороололд олон сайхан сургууль баримаар бна. Бассейнтай том хөл бөмбөгийн талбайтай. Тэгвэл түгжрэл буурна.

  • З
    Зочин

    За зөв байна ингээд байвал болж байна овоо доо