МИАТ: БНСУ-ын Инчон, Бусан руу зорчих иргэд шар хуудас бус Q-code бөглөж нэвтэрнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/08/q code.jpg

БНСУ-ын Инчон, Бусан чиглэлд зорчих зорчигчид хилээр нэвтрэхдээ Q-code бөглөх шаардлагыг тус улсын "Хорио цээрийн алба"-аас ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зорчигчид шар хуудас бөглөхгүйгээр Q-Code бөглөж, тус улсын хилээр нэвтрэх талаар МИАТ ТӨХК-өөс мэдээллээ.

Энэхүү цахим хэрэгжилт 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэх бөгөөд та ЭНД дарж Q-code-оо аваарай.