Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/tsetserleg2221.jpg

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл дуусахад 3 хоног үлдсэн байна. Өнөөдөр буюу 2024.08.16-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2-5 насны нийт 100,724 хүүхэд нэгдүгээр шатны бүртгэлээ амжилттай илгээсэн байна.

Сануулахад, Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс хүлээн авч эхэлсэн бөгөөд E-Mongolia цахим портал, ESIS боловсролын салбарын мэдээллийн системээр явагдаж буй юм.