ЗӨВЛӨМЖ: Сурагчийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх нь чухал

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Suragchid 9 sariin 1/suragch.jpg

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд сурагчийн цүнхийг хэрхэн сонгох талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхдийн нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч болохоор байх.

Цүнхний өөрийн жин нийт жингийн дийлэнх хувийг эзэлж байна. /Энэ нь тухайн цүнх элдэв тоноглол ихтэй байгаатай холбоотой/

Цүнхний оосор өргөн, материал нь хөлөргөхгүй байх.

Цацруулагчтай байх нь эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой, таны сонгосон цүнх цацруулагчгүй бол нэмэлтээр 3 талд нь цацруулагч хийгээрэй.