Суудлын автомашинууд мөргөлдөж, 30 настай эмэгтэй хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны “Задгай”-д /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 18-ны өдрийн 16:07 цагт ОБГ хүлээн авсан ба нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн "Приус-20" загварын суудлын автомашин, иргэн Н-ийн "Ланд крузер-78" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, "Приус-20" загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгчээ.